Хамтдаа хөгжих орон зай
Шинэ мэдээ
Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх “Менторинг-2024” хөтөлбөрт Транскапитал ББСБ-н харилцагч нар амжилттай оролцлоо.
2025-02-24
Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга (We-Fi) сангийн дэмжлэгтэйгээр (EBRD) Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх 9 сар үргэлжилдэг “Менторинг-2024” хөтөлбөр дөрөв дэхь жилдээ амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөрт нийт 60 ментий хамрагдсанаас Транскапитал ББСБ-ын 5 харилцагч бизнес эрхлэгч эмэгтэйчүүд идэвхтэй оролцлоо.

Тэд хөтөлбөрийн турш ментор, ментийн хослол болон хуваарилагдаж, хувь хүний хөгжил, бизнесийн удирдлагын сургалтууд, хувь хүн болон бизнесийн оношилгоо, 1:1 менторын уулзалт, VIP уулзалт, Нэтворкинг & B2B аялал зэрэг хөгжлийн олон арга хэмжээнд хамрагдаж бодит үр дүнтэй ололт амжилттай байлаа.

Хөтөлбөрийн “Шилдгийн шилдэг” хослолоор: "Мөрөн Ментор” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Н.Мөрөн ментор болон манай харилцагч ”Гранд Империал Девелопмент” ХХК-ийн Захирал Б.Цэцэгбаяр ментий нар шалгарсан байна. 

Хөтөлбөрийн хугацаанд дунджаар 60 гаруй цагийн ганцаарчилсан менторын уулзалт, 46 удаагийн бизнес аялал, менторуудаас 41 цагийн сургалт, 14 удаагийн нэтворкинг арга хэмжээ болон бизнес, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулжээ.
Нийт оролцогчдын 80 хувь нь борлуулалтаа өсгөсөн, 50 хувь нь ажлын байраа нэмэгдүүлсэн, хөтөлбөрийн оролцогчдоос 40 гаруй бизнесийн хамтралыг үүсгэн 100 гаруй сая төгрөгийн борлуулалтыг дотроо хийсэн байна.

 

Менторинг-2024 хөтөлбөрт амжилттай оролцсон харилцагч нартаа цаашдын бизнес хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

☎️ 1800-1600

 

Төстэй мэдээлэл