Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) 33 дахь удаагийн бизнес форумыг “Хамтдаа нөлөө үзүүлье” уриан доор Арменийн нийслэл Ереван хотод 2024 оны 5-р сарын 14-16 ны хооронд зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр Транскапитал нь ЕСБХБ-ны Тогтвортой хөгжлийн "Жендер ба эдийн засгийн оролцоо" шагналын ангилалд GOLD AWARD хүртлээ. Тус шагналыг жил бүр зургаан ангилалд тодруулдаг ба ЕСБХБ-с санхүүжүүлсэн төслүүдээс тогтвортой хөгжлийн зорилгыг үйл ажиллагааныхаа тэргүүн чиглэл болгон ажиллаж, үр дүн нөлөөллийг бий болгосон түнш байгууллагадаа олгодог. Энэ жилийн тогтвортой хөгжлийн шагналын төрлүүдэд олон улсын 63 төслүүд нэр дэвшсэн байна.
Транскапитал нь “Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ЕСБХБ-наас 4,550,000 ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн ба бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан онцгой нөхцөлтэй зээл олгохоос гадна “Энтрепренер хөгжлийн төв”-өөр дамжуулан харилцагчдыг чадавхжуулах сургалт, семинар, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлсээр байна.
Транскапиталын тухай
Транскапитал нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш монгол орон даяар байрших нийт 38 салбараар дамжуулан санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр ирсэн ба 2013 оноос хойш ЕСБХБ-тай хамтарч ажиллаж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай
ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо хүрээнд гурван тивийн 7,000 гаруй төсөл хөтөлбөрт нийт 195.0 тэрбум евро зориулаад байна.
Тантай хамт, Аз жаргалын төлөө!