Хамтдаа хөгжих орон зай
Шинэ мэдээ
“Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт
2024-02-14

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Төв Азийн Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийг 2021 оноос хойш Монгол улсад анхлан хэрэгжүүлж байгаа санхүүгийн байгууллага бол Транскапитал ББСБ юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Германы Шпаркессе банкнаас хэрэгжүүлдэг “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтыг албан ёсны эрхтэйгээр иргэд харилцагчиддаа хүргэж байна.Энэхүү сургалт нь тоглоомын аргаар бизнесийн үндсэн ойлголтуудыг ойлгох, санхүүгийн байгууллагууд болон харилцагчид хоорондын харилцаа, бичил бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд тулгардаг сорилт, боломжуудтай танилцаж, ямар арга хэмжээ авах тухай мэдлэг олж авахад туслах сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга юм.

Энэхүү сургалт нь тоглоомын аргаар бизнесийн үндсэн ойлголтуудыг ойлгох, санхүүгийн байгууллагууд болон харилцагчид хоорондын харилцаа, бичил бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд тулгардаг сорилт, боломжуудтай танилцаж, ямар арга хэмжээ авах тухай мэдлэг олж авахад туслах сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга юм.

Та уг сургалтанд хамрагдсанаар:

  • тайлан баланс гаргаж сурах
  • борлуулалтын таамаглал хийж сурах
  • зах зээлийн өөрчлөлтийг мэдрэх
  • өрсөлдөөнийг ойлгох
  • шинэ боломжуудтай танилцах зэрэг чадваруудад суралцах болно.

Сургалтын үргэлжлэх хугацаа 7 цаг

Сургалтын хэлбэр: 4-5 хүнтэй багт хувиарлагдаж,  нийт 20-25 оролцогчид оролцоно.

Сургалтын хэрэглэгдэхүүн: Хөлөг, зоос, тооны машин, гарын авлагаар хангана.

 

Төстэй мэдээлэл