Хамтдаа хөгжих орон зай
Шинэ мэдээ
"Харилцагчдын өдөрлөг-Орхон аймаг"- т амжилттай болж өндөрлөлөө.
2024-06-04

Эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид томоохон хувь нэмэр оруулдаг. Энэ дундаа орон нутгийн онцлогт тохирсон бизнес үйлчилгээ эрхлэгч иргэд бизнестээ төрөөс дэмжлэг авч чадахгүй хоцрох хандлагатай байдаг. Манай байгууллага өөрийн харилцагч бизнес эрхлэгчдэд энэхүү орон зайг нөхөх зорилгоор сургалт, уулзалт, нэйтворкинг хийх боломжийг ED Center төвөөр дамжуулан тогтмол олгож байна.

Үүний нэг нь "Харилцагчдын өдөрлөг-Орхон аймаг"- т 2024.05.31 нд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн Орхон аймгийн бизнес эрхлэгч та бүхэндээ баярлалаа.

 

 

Төстэй мэдээлэл