Сэлэнгэ аймагт "Харилцагчдын өдөрлөг" 2024 оны 05 сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.Тус өдөрлөгийн үеэр Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан үзэсгэлэн худалдаа явагдав.
Мөн Бизнесээ хэрхэн дижитал шилжилтэнд шилжүүлж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх вэ? Яагаад онлайн худалдаа чухал вэ? зэрэг сэдвээр ярилцлага, багийн ажиллагаа хийж идэвхтэй хамрагдав.
Бидний үйл ажиллагаанд оролцож өөртөө болон бизнестээ оюуны хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ баярлалаа.