Хамтдаа хөгжих орон зай
Шинэ мэдээ
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн "Women’s Connect" семинар болж өнгөрлөө.
2023-12-14

Монгол улсын бизнесийн үйл ажиллагаа явуулж буй иргэдийн 68%-ийг эмэгтэй удирдлагатай бизнесүүд бүрдүүлдэг. Эмэгтэй бизнес эрхлэгчид нь ихэвчлэн бичил болон жижиг хэмжээтэй байдаг ба тэд эхлэлийн хөрөнгө бага шаардагддаг худалдаа үйлчилгээний сектор зэрэг өрсөлдөөн ихтэй салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Транскапитал ББСБ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйүүд хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ED Center-г үүсгэн байгуулсан ба бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ бизнесийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүү бага, барьцаа хөрөнгийг өндрөөр үнэлэх зэрэг хөнгөлттэй нөхцөлтэй зээлийг олгохоос гадна жил, улирал бүр бизнес хөгжлийн сургалт, уулзалт, өдөрлөг, семинаруудыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаа МҮХАҮТ, Нийслэлийн "Жижиг, Дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-тай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “WOMAN’S CONNECT” семинарыг зохион байгууллаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд сургалт, мэдээлэл хүргэхээс гадна нэтворкинг хийх, хамтдаа хөгжих орон зайг олгож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах, борлуулах боломж олгодог энэхүү семинарыг Транскапитал ББСБ нь 9 дэх удаагаа зохион байгуулж байна.

Семинариар Хөрөнгө оруулалт сэдвээр сургалт мэдээлэл өгөхийн зэрэгцээ “ED Center”-н цахим хуудасны нээлтийг хийж байгаа юм.Энэхүү семинарын онцлог нь Бизнесээ хэрхэн өргөжүүлэх  вэ?  сэдвээр зочид урин  хэлэлцүүлэг хийж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй санал солилцсон явдал юм.

Хэлэлцүүлэгийн зочдоор Транскапитал ББСБ-ын Зээлийн газрын захирал Ч. Шинэбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга  С. Баясгалан, Угтах Бест ХХК, Гүйцэтгэх захирал Б. Болортунгалаг нар оролцов.

“Тантай хамт, Аз жаргалын төлөө” уриатай Транскапитал ББСБ нь урт хугацааны турш хамтран ажиллаж санхүүгийн хариуцлагатай, тууштай, хичээл зүтгэлтэй байж, өөрийн бизнесээ өргөжүүлэн, хөгжүүлж ирсэн эрхэм харилцагч нараа шалгаруулан, Талархалын цомыг мөн гардууллаа.Мөн харилцагчдын бүтээгдэхүүн үйлчилгээгээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

ХАМТДАА ХӨГЖИХ ОРОН ЗАЙ ED Center.

Танд амжилт хүсье!

Төстэй мэдээлэл