Хамтдаа хөгжих орон зай
Шинэ мэдээ
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-02-26

Монголбанкнаас Транскапитал ББСБ-тай хамтран иргэд, олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс санхүү, эдийн засгийн суурь мэдлэг олгох сэдвүүдээс гадна хичээлийн агуулга, заах арга зүй, сургалт зохион байгуулах ур чадваруудыг дээшлүүлэх хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулав.

Төстэй мэдээлэл