Хамтдаа хөгжих орон зай
Шинэ мэдээ
“Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна.
2023-11-23

Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт 2023 оны 11 сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтын хамтран зохион байгуулагчаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв ажиллав. Сонгинохайрхан дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон манай байгууллагын Баруун бүсийн харилцагч бизнес эрхлэгч 20 эмэгтэйчүүд оролцлоо.

Сургалтад хамрагдсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд: Өөрийн бизнесээ олон нийтэд таниулах, сурталчлах, танилын хүрээгээ тэлэх, бизнесийн хамтрагчаа олох боломж их байдгаараа энэ сургалт их давуу талтай хэмээн сэтгэгдлээ үлдээжээ. 

 

Төстэй мэдээлэл