Хамтдаа хөгжих орон зай
Амжилтын түүх
З.Басбиш: Санаанд багтсан зүйл үйлс болж дэлгэрдгийг амьдралаасаа харж байна.
2024-07-05

Бидний ажлын зарчим аль болох шинэхэн хүнсийг дундаж үнээр худалдаалах, урт хугацаанд харилцан ашигтай өсч хөгжихийг чухалчилдаг. Өргөн хэрэглээний барааны үнийг өслөө гээд тухайн үед ашигтай ч байнгын үйлчлүүлэгчдэдээ хайр найргүй хандаж, үнийн хөөргөдөл үүсгэх нь ёс зүйгүй санагддаг. Хэдийгээр ачаалал ихтэй ажилладаг ч өөрсдийн бойжуулж буй бизнесийн өгөөж өдрөөс өдөрт нэмэгдэж, үнэ цэн нь ирнэ гэсэн сэтгэлээр уйгагүй хөдөлмөрлөдөг.

“Анх манайхыг энд ирэхэд засмал зам тавигдаагүй, өгсүүр, шороон замаар хүргэлтийн машин ирэхгүй өөрсдөө төв зам руу бууж бараагаа тосож авдаг байсан. Ажлын цагаа хүссэнээрээ өөрчлөн дэлгүүрээ хааж болохгүй. Сард нэг л өдөр амардаг. Ойр хавьд өөр дэлгүүр байхгүй учраас зориод ирсэн үйлчлүүлэгчээ хаалттай хаалга мөргүүлэхийг хүсдэггүй” гэв.

Эргээд харахад өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай гэр бүл гарт баригдаж, нүдэнд харагдах нэлээд зүйлсийг хийж амжуулсан байна.  Тухайлбал 00-оо шинэчилж, өөрсдийн амьдардаг байшиндаа бүрэн засвар хийн, дэлгүүрийнхээ дээд давхарт ая тухай амьдрах орчин нөхцөл бүрдүүлээд авлаа. Энэ бүхнийг хийхэд санхүүгийн нөөц чухал. Харин манайх 2021 оноос “Транскапитал” ББСБ-тай харилцаж эхэлсэн. Анх бараа материалаа барьцаалж зээл авч байсан бол одоо үл хөдлөх хөрөнгө барьцаалж гурав дахь удаагаа зээл авсан. Одоо дэлгүүрийнхээ дэргэд нийтийн халуун ус, дугуй засвар, машин угаалгын газар нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бидний ажил, бизнес, хариуцлагыг үнэлэн, зээл өгч буй байгууллага, хамт олны итгэл маш үнэ цэнтэй. Тиймээс бид өдөр өдрийнхөө орлогоос хуримтлал үүсгэн, зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж заншсан” хэмээн ярилаа.

“Санаанд багтсан зүйлс үйлс болж дэлгэрдэг” хэмээн итгэл төгс тодорхойлсон энэ залуухан бүсгүй “Хэрэв та аливаа бизнест хөрөнгө оруулах бол хамгийн сайн судалж мэдсэн салбараа сонгоорой” хэмээн зөвлөлөө.

Мөн тэрээр ажил, бизнес өсөн дэвжихэд гэр бүлийн гишүүдийн хамтын хичээл зүтгэл чухлыг онцлоод “Миний хань маш сайн аав, би дэлгүүрийн ажлаа хариуцаж, хань минь үр хүүхдүүдийн хичээл сургууль, амьдрал ахуйгаа зохицуулдаг. Эмэгтэй хүний ажил хийлээ гээд манай нөхрийн хийморь сүлд доройтдоггүй” хэмээн итгэл төгс хэлсэн юм.

Төстэй мэдээлэл