Хамтдаа хөгжих орон зай
Амжилтын түүх
Б.Цэцэгбаяр:Санхүүгийн сахилга бат нь бизнесээ хөгжүүлэх үндэс болдог.
2024-07-04

“Гранд империал девелопмент” ХХК нь БНСУ-ын NAMYANGDAIRY компанийн цор ганц, онцгой эрх эзэмшигч. Шинэ Зеландын DAIRY GOAT OPERATIVE компаниас ямааны сүү импортлох эрх авсан. Мөн БНСУ-ын ILDONG компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх эрхтэй. Хойшид дэлхийн өнцөг булан бүрээс нярай хүүхдэд зориулсан шим тэжээлтэй, чанартай, эрүүл бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөр их ажилд эргэлт буцалтгүй шамдан ажиллаж байна.

Түүний ажиллах зарчим нь “Харилцагч, үйлчлүүлэгчээ ойлгож, хүндэтгэх. Ялгамжгүй шударга хандах” ажээ. Энэ хүртэл хичээн хөдөлмөрлөсөн түүний амжилтын зам шулуун дардан байсангүй. Уналт бүхэн туршлага, сургамж, тэвчээр хатуужил өгсөн ба өвдөг шороодсон ч өндийж урагшлах, эрсдэлийг урьдчилан тооцоолох, нягт нямбай хөдөлмөрлөхөд өдөр бүр суралцсаар яваагаа бидэнтэй хуваалцсан юм.

Түүний хэлснээр “Бизнес эрхлэгчдэд тулгамддаг хамгийн хүнд асуудал нь санхүүгийн нөөцийн дутагдал. 2021 оны 10 сард анх удаа Транскапитал ББСБ-аас 15 сая төгрөгийн шуурхай зээл авснаар санхүүгийн сахилга бат нь бизнесээ хөгжүүлэх үндэс болохыг ойлгосон. Өмнөх нийгэмд өртэй хүн өөдлөхгүй гэдэг үзэл байсан бол одоо өртэй бизнес эрхлэгч өөдлөх болсон. Өнөөдөр би хагас тэрбум төгрөгийн зээлээс айж, эргэлзэхгүй болсон байна” хэмээн хэлж байлаа.

Б.Цэцэгбаяр захирал шинээр бизнес эхэлж буй хүмүүст “Их мөнгөөр, том бизнес эхлэнэ гэж төсөөлөхөөс илүү хамгийн сайн чадах зүйлээ багаас эхэлж амжилттай урагшлуулах, алдаанаасаа суралцах нь чухал. Орлого, зарлагаа тооцон, дансаа зөв хөтлөх, зээл авсан бол ямар ч тохиолдолд эргэн төлөлтийг хугацаанд нь хийж дадсанаар чанартай зээлдэгчийн түүхээ бүтээдэг” гэв.

Тэрээр ажил амьдралын завгүй хэмнэл дунд цаг төлөвлөн сурч, хөгжихөөс татгалздаггүй эерэг дадлаараа “Транскапитал ББСБ”-ын урилгаар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ментор” хөтөлбөрт хамрагдан, цахим, танхим хосолсон хэлбэрээр удирдах арга барил, бизнес хөгжлийн 9 сарын хугацаатай сургалтад хамрагдаж буйгаа бахархалтайгаар өгүүлсэн юм.

Төстэй мэдээлэл