Миний бие анх 2019 онд Баянхонгор аймагт Транскапитал ББСБ-ын шинэ салбар нээгдэж байгаа талаар сонсоод мэдээлэл авах гэж очиж байсан. Тэр үед би ээжээсээ сурч мэдсэн аргаар гэртээ гутал оёдог байсан юм. Энэ хийж байгаа ажлаа өргөжүүлэх асар их хүсэл эрмэлзэлтэй байсан ч барьцаа хөрөнгө байхгүй, бизнесээ хөгжүүлэх мэдлэг мэдээлэл тааруу байлаа.
Санхүүгийн зөвлөхөөс барьцаагүй, бүлгийн зээл байдаг гэдгийг мэдэж байсан. Тэгээд гутлын уллагаа хийдэг найзтайгаа хамтарч тухайн зээлийг авч үйл ажиллагаа өргөжүүлж эхэлсэндээ маш их баяртай байдаг. Энэ нь надад анх удаагаа санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг төрүүлсэн юм. Түүнээс хойш би санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх айдасгүй болсон доо. Одоо өөрийн гэсэн гутлын үйлдвэрлэл явуулдаг, борлуулалт хийх ажлын байруудтай болж, үйлчлүүлэгчдээс “Баярлалаа” гэдэг үг сонсон бүрдээ их баярладаг.