Хамтдаа хөгжих орон зай
Амжилтын түүх
М.Пүрэвмаа: Нэг сагсанд бүх бөмбөгөө битгий хий гэдэг бизнесийн зарчмаас суралцсан
2023-10-25

Би 9 дэх жилдээ номын худалдаа эрхэлж байна. Анх өөрөө хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хүүхэддээ гадаад хэл заах зорилгоор бяцхан орчуулгын ном хийж эхэлсэн. Тэр номоо номын дэлгүүрт өгч борлуулж үзэхэд хүмүүс их хандалттай байхаар цаашид энэ чиглэлээр ажиллахаар болж номын дэлгүүрт дагалдан худалдагчаар орж байлаа. Тухай үед нийгэмд ном соёлын бараа үйлчилгээний бизнес дутагдалтай байсан.

Улмаар 2015 онд лангуу худалдан авч хүмүүст олон төрлийн мэдлэг мэдээллийг олгох зорилгоор анх бизнесээ эхлүүлэж байсан. 2018 онд эргэлтийн хөрөнгөд зарцуулах зорилгоор барьцаагүй зээл Транкапиталаас авч байлаа. Нийт 5 удаагийн зээл авсан. Би өөрөө санхүү, худалдаа мэргэжлийн хүн биш учир санхүү, бизнес, маркетингийн мэдлэг жаахан дутмаг байдаг байсан.

Тиймдээ ч Транскапиталаас зохион байгуулдаг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн семинар, сургалтуудад идэвхтэй хамрагддаг. Сургалтаас олон талын мэдлэг мэдээлэл олж авахын зэрэгцээ бусад бизнесийн салбарын эмэгтэйчүүдийн туршлага, амжилт, уналтын түүхээс улам их туршлагажиж байна.

Төстэй мэдээлэл