Хамтдаа хөгжих орон зай
Амжилтын түүх
Л.Сугирсүрэн: Эзэн хичээвэл заяа хичээнэ
2023-10-25

Харилцагч Сугирсүрэн нь 2000 оноос хойш Дугших Урлан компанийг үүсгэн байгуулж амжилттайгаар ажиллаж байна. Монгол үндэсний хувцсыг орчин үеийн загвартай хослуулан уралдагаараа түүний бүтээгдэхүүнүүд нь олны таашаал хүртэж Монгол улсад төдийгүй Өвөр Монгол болон Буриад улсын ард түмний сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн болж чадсан.

Анх урагшаа наймаа хийж Нарантуул зах дээр зардаг байсан боловч ихэнх бараагаа хулгайд алдаж дампуурлын ирмэг дээр ирээд цөөхөн үлдсэн материалаараа хувцас урлаж Транскапитал Банк Бус Санхүүгийн байгууллагаас зээл аван бизнесээ эхлүүлсэн. Монгол үндэсний хувцсыг урлах эрдмийг өөрийн ээжээс суралцан авьяасаа хөгжүүлэн үндэсний хувцасны зан уламжлалаа хойч үедээ өвлүүлэн дамжуулж байгаа билээ. Бага наснаасаа ээжээсээ сурсан мэдлэгээ ашиглан хүүхдийн баяраар өөрийн 8 дүү нартаа хувцас урлаж сэтгэл зүрх, хөдөлмөр авьяасаа шингээсэн бэлгийг барьдаг байсан. Харилцагч Сугирсүрэнгийн ээж нь урлах эрдмийг зааж өгөхөөс гадна охиноо дэмжиж цалингаараа даавуу худалдан авч өгч оёх ур чадварын хөгжүүлэхэд маш том хөрөнгө оруулалт хийн тусалсан. Энэ авьяас туршлага дээрээ үндэслэн Дугших Урлангийн эхлэлийг тавьсан сайхан түүхтэй.

Дугших Урланг үүсгэн байгуулахад санхүүгийн бололцоо дутмаг байсан тул анх 2013 онд Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагаас зээл авч бизнесээ ганцаараа эхлүүлж байсан бол одоо нийт 8 хүнийг ажлын байраар хангаж Дэнжийн мянгад байрлах оёдлын тасагтаа үйлдвэрлэлээ явуулж байгаа. Зарим ажилчдадаа уян хатан ажлын нөхцөлөөр хангаж урлах бүтээгдэхүүнийг гэрт нь хүргэн өгч, бэлэн болсон бүтээгдэхүүнийг гэрээс нь очин авч  ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.   

Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагаас нийт 14 удаа зээл авсан бөгөөд эдгээр зээлийн тусламжтайгаар эргэлтийн хөрөнгө оруулалт хийж бараа материалаа бөөнөөр нь татаж, тоног төхөөрөмж, хувьдаа хэрэглэх болон хүргэлтийн хоёр машиныг худалдаж авсан. Хүргэлтийн машины тусламжтайгаар бүтээгдэхүүнээ хурдан шуурхай хүргэхийн зэрэгцээ бараа материалаа зөөж үйлчилгээ болон ажлын бүтээмж нь эрс сайжирсан.

Транскапитал Банк Бус Санхүүгийн байгууллагаас зээл авч компаниа үүсгэн байгуулж өргөжүүлэхээс гадна ЕСБХБ-ний Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн сургалт семинарт сууж бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээллийг олж авсан. Эдгээр сургалтаар санхүүгийн талаарх мэдээллэл авч, өөрийнхөө хувийн болон бизнесийнхээ санхүүг сайн зохицуулж сурсан. Сургалтанд суухаасаа өмнө зар сурталчилгаа болон маркетингийн талаарх ямар ч мэдлэггүй байсан. Маркетингийн сургалтанд сууснаараа бизнесээ өргөжүүлж борлуулалтаа нэмэгдүүлэхэд зар сурталчилгаа маш чухал гэдгийг ойлгож авсан. Сургалтаар сурсан мэдлэг дээрээ үндэслэн цахим хуудсаа хөгжүүлэн Монгол улсын бүх орон нутгаас гадна Өвөр Монгол болон Буриад улсуудаас онлайн захиалга авдаг болсон. Цахимаар захиалга авах нь цар тахал болон бусад гадны нөлөөллөөс үл шалтгаалан борлуулалтын тоог тогтвортой байлгаж байгаа нь миний бизнес хөгжиж өргөжихөд маш их тус болдог.

Эзэн хичээвэл Заяа хичээн гэдэг уриан дор харилцагчдынхаа итгэл найдварыг алдахгүй биед эвтэйхэн хөнгөхөн дулаахан, чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулж тэдний сэтгэлд нийцсэн загвараар хурдан шуурхай үйлчлэхийг эрхэм зорилгоо болгож ажилладаг. Цаашид олон сургалтаас мэдлэг мэдээлэл авч бизнесээ өргөжүүлэн улам амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэж байна хэмээн өгүүллээ.

 

 

Төстэй мэдээлэл