Хамтдаа хөгжих орон зай
Сургалтын хуваарь
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хөгжүүлэх Менторинг 2024 хөтөлбөр
2024-04-01 нд
09:00 цагт
Улаанбаатар,

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга сангийн дэмжлэгтэйгээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн 2024 оны БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЕНТОРЫН ХӨТӨЛБӨР-ийн МЕНТОР & МЕНТИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ БҮРТГЭЛ эхэлж байна. 

ЕСБХБ-ны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих Ментор-2024 хөтөлбөрт Обзерв консалтинг зөвлөх үйлчилгээний байгууллага болон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран хэрэгжүүлэгчээр ажиллана.

Women Entrepreneur Mentors Club/Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб -ээс 30 ментор, 30 ментий, OBSERVE Consulting Mongolia Обсерв Стар ЗҮБ-аас 30 ментий, 30 ментор нийт 60 ментий болон 60 менторыг сонгон дэмжин ажиллах болно.

МЕНТИЙ-д тавигдах шаардлага:
• Бизнес эрхлэгч эмэгтэй байх буюу тухайн бизнесийн удирдах албан тушаалтан байна. (Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга гэх мэт С түвшний удирдах албан тушаалтан) 
• Компани болон өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, зорилготой 
• Хөтөлбөр хэрэгжих 9 сарын хугацаанд бүрэн оролцох боломжтой 
• Компани нь 2-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, идэвхитэй тайлантай байна. 
• Уул уурхай, архи тамхины үйлдвэрлэл, татвар банк санхүү даатгалаас БУСАД салбарт үйл ажиллагаа явуулдаг байх

*Бүртгэл 04/01-ний өдөр хүртэл явагдана.

Бүртгэлийн хугацаа дууссан