Хамтдаа хөгжих орон зай
Сургалтын хуваарь
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ээлжит семинарын бүртгэл явагдаж байна.
2023-12-13 нд
10:30 цагт
Улаанбаатар, Континентал зочид буудал

Транскапитал ББСБ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд хөтөлбөр”-ийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг тогтмол хүргэж байна. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл, барьцаа хөрөнгийг өндрөөр үнэлэх мөн бизнес хөгжлийн сургалт, уулзалт, өдөрлөг, семинаруудыг зохион байгуулдаг.

Энэ удаад МҮХАҮТ, Нийслэлийн "Жижиг, Дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-тай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “WOMEN'S CONNECT” семинарыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Эрхэм бизнес эрхлэгч эмэгтэйчүүд та бүхнийг оролцохыг урьж байна. 

Бүртгэлийн хугацаа дууссан